• Манай компани анх 1997 оноос эхлэн Японы алдарт “Панасоник” фирмийн Монгол дахь албан ёсны түнш болон дотоод холбооны станц нийлүүлэн суурилуулдаг байв. Улмаар 2006 онд Панасоник брэндийн оффисын тоног төхөөрөмж Плазма, LCD зурагтын албан ёсны түншийн гэрээг байгуулж хэрэглэгч түмэндээ хүргэж байсан. Харин 2008 онд Панасоник Фирмийн гэр ахуйн, оффисын болон бусад бараа бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны түнш болж ард түмэндээ чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь ханган нийлүүлэх үйл ажиллагааг эхлэхээр Панасоник төвийг нээсэн. Дэлхийн шилдэг брэнд Панасоникийн монгол дахь албан ёсны түнш Глобал электроникс компани нь хэрэглэгч түмнийхээ төлөө цаашид чанартай, илүү олон төрөл бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхах боломжийг алдалгүй олгож байх болно.



Буцах