• Электромон трейдинг ХХК нь Электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ, программ хангамжийн чиглэлээр 1999 онд байгуулагдсан. Тус компани Монгол улсын Засгийн газрын 2001 оны 14-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор СЭЗЯ, ҮХЯ, ҮТЕГ- аас хамтран зарласан "Электрон кассын машины худалдаа засвар үйлчилгээ явуулах байгууллагыг сонгон шалгаруулах" тендерт шалгарч Монгол улсын хэмжээнд Электрон кассын машины худалдаа, засвар үйлчилгээ явуулах эрх авсан юм.

     

    Манай хамт олон 2000 оноос Япон улсад үйлдвэрлэсэн FUJITSU G-880RF, CASIO FE-810, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ОКА-102Ф, МИКРО-103Ф, Солонгос улсад үйлдвэрлэсэн SAM4S ER-380F, ER-700A зэрэг электрон кассын машинуудыг монгол улсын стандартад нийцүүлэн монгол хэл дээр програмчлах ажлыг гүйцэтгэсэн. Тус компаний одоо худалдаж байгаа кассын машинууд Монгол улсын MNS 5005-2000 стандартад бүрэн нийцэж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь худалдаа үйлчилгээний бүх салбарууд / дэлгүүрүүд. бөөний худалдааны төвүүд, нийтийн хоолны газрууд, эмийн сангууд зэрэг /-д өргөн ашиглагдаж байна.Бид энэ хугацаанд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-аас 800 гаруй кассын машин борлуулсан бөгөөд тэдгээрийн засвар үйлчилгээг бүрэн хариуцаж ирсэн юм.

     

     

    Манайх кассын машины засвар үйлчилгээний мэргэжилтнүүдээ ОХУ, БНСУ-д явуулж сургалт, дадлагад хамруулдаг. Одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд 3-5 жил ажилласан туршлагатай

     

    Манай компаний онцлог давуу талууд:

    · Кассын машины борлуулалт, засвар үйлчилгээ программ хангамжийн чиглэлээр өөрийн орны зах зээлд тэргүүлэх байр эзэлдэг

    · Кассын машин, POS системийг тухайн ашиглах байгууллагын онцлогт нь тохирсон программтай нийлүүлдэг.

    · Кассын машин болон сэлбэг материалыг шууд үйлдвэрээс нь авч хэрэглэгчдэд нийлүүлдэг учир чанартай, үнийн хувьд харьцангуй хямд байдаг.

    · Тус компаний дэргэд кассын машины засвар, үйлчилгээний болон сургалтын төв, кассын лент цаасны худалдаа ажилладаг.

     

    БСШУЯамнаас кассын машины кассчин-оператор бэлтгэх сургалтын тусгай зөвшөөрөл авч сургалтын төв байгуулсан бөгөөд уг сургалтын төвөөр 25 хүнийг кассчин-операторын мэргэжил эзэмшүүлж сертификат олгосон.Засвар үйлчилгээний төвд Монгол улсын стандартын шаардлага хангасан бүх төрлийн кассын машин, кассын принтерт засвар үйлчилгээ хийж, Монгол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа бүх төрлийн POS систем, кассын машин, кассын принтерийн лент цаасыг байнга худалдаалж байна.

     

     

    Программ хангамжийн чиглэлээр POS систем, SAM4S, FUJITSU кассын машинд зориулсан санхүүгийн болон дэлгүүрийн дотоод тооцооны программуудыг зохиож 60 гаруй байгууллагад ашиглаж байна. Мөн зарим байгууллагуудын захиалгаар тухайн байгууллагын онцлогт тохирсон программ хангамж хийж үйлчилж байна. Манай компани гадны түншүүдтэйгээ хамтран кассын машины лент цаас үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулан өөрийн орны зах зээлийн тодорхой хэсгийг хангаж байна.Манай компани 2000 онд ХААҮЯам, МҮХАҮ танхимаас хамтран зохион байгуулсан "Жижиг дунд үйлдвэрийн техник, технологи, бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн худалдаа"-нд амжилттай оролцсон бөгөөд 2003 оны "Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага" юм.



Буцах