• Эрхэм зорилго

    Олон улсын стандарт жишигт нийцсэн чанарын өндөр баталгаатай, найдвартай бараа бүтээгдэхүүн засвар үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг, олон түмний итгэлийг хүлээсэн тэргүүний мэдээлэл технологийн компанийн нэг байх

    Түүх

    2000 оны 10-р сард “ХААРД СЕРВИС” ХХК нэртэйгээр байгуулагдсан. Одоогоор хоёр салбар дэлгүүртэйгээр мэдээлэл технологийн салбарт өөрийн орон зайг эзлэн хэрэглэгчиддээ шинэлэг үйлчилгээг үзүүлэн айл бүрт хүрч ажиллахыг зорьж  байна. Манай компани нь 2005 онд Монголын санхүүч эмэгтэйчүүдийн “ОЮУНЫ ЧАДАВХИ” холбоо, Нийгмийн судалгаа шинжилгээний “SIBE” төвтэй хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаанаас “БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН” өргөмжлөл, 2007 онд Бизнес хөгжлийн “ГАРЦ” холбоо, Нийгмийн судалгаа шинжилгээний “ХӨХ ХАРЧУ” төвтэй хамтран хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанаас “ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ХАМТ ОЛОН” өргөмжлөл тус тус хүртэж байсан.

    Манай компани нь компьютер, принтер, хувилагч машин болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа, тоног төхөөрөмжийн худалдааг эрхэлдэг. БНХАУ, АНУ, Тайвань, Сингапур, БНСУ зэрэг улсуудаас бараа бүтээгдэхүүнээ импортлон чанартай баталгаатай барааг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байна. Бид мөн лазер болон инкжет принтерийн хорыг автомат машинаар чанарын өндөр түвшинд цэнэглэж эвдрэлтэй картриджыг засах болон хатсан толгой цэвэрлэх үйлчилгээг явуулж байна.

    Зорилт

    Манай компани нь хамтран ажилладаг харилцагч байгууллага, аж ахуйн нэгж,  хувь хүмүүсийн эрх ашгийг дээдлэн, тэдний эрэлт, хэрэгцээ ашиг сонирхолд нийцсэн шинэлэг бараа  бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарч, чанартай сэтгэлд нийцсэн үйлчилгээг бий болгох зорилт тавин  ажиллаж байна

     



Буцах