-
Бид Мэдээллийн Технологийн салбарын тэргvvлэх компани болох эрхэм зорилготойгоор vйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани 1999 онд байгуулагдсан бөгөөд компаний vндсэн vйл ажиллагаа нь мэдээллийн технологи нэвтрvvлж vйлчилгээ vзvvлэх, програм хангамж боловсруулах, компьютерийн сvлжээ байгуулах, төрийн болон бизнесийн байгууллагуудад төрөл бvрийн тоног төхөөрөмж, програм хангамж нийлvvлэн техник технологийн шийдэл гаргаж өгөх юм.
“Ай Эс Си Монгол” ХХК нь Монгол улсад сvvлийн vеийн техник технологи нэвтрvvлж тvvн дээр ажиллах боловсон хvчнийг сургаж мэргэшvvлэх, vйлчлvvлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн технологийн шилдэг шийдэл гарган өгч хэрэглэгчиддээ хурдан шуурхай, чанартай vйлчилгээг тогтмол vзvvлж байх зорилт тавин, олон улсын ISO 9001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрvvлэн ажиллаж байна. Манай компани нь дэлхийд тэргvvлэх програм хангамж vйлдвэрлэгч болох Майкрософт компанийн итгэмжлэгдсэн тvнш байгууллага бөгөөд МVХАVТ, МИДАС / МОНИТА ТББ - ын гишvvн ба Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг юм.
“Ай Эс Си Монгол” ХХК нь Монгол улсын жолооч нарын талаарх мэдээллийн санг бvрдvvлдэг бvрэн автомат бvртгэлийн системийг боловсруулсан ба 2003 оноос Монгол улсад байгаа бvх төрлийн тээврийн хэрэгсэл, машин механизм, тээврийн хэрэгсэл эзэмшигчид болон авто тээврийн осол хэргийг бvртгэх vйл ажиллагаануудыг автоматжуулж, сайжруулах зорилгоор монгол хэл дээр тээврийн хэрэгслийн бvртгэлийн систем, жолоочийн бvргэлийн систем, зөрчлийн бvртгэлийн системvvдийг хийж гvйцэтгэсэн. Эдгээр системийг хамарч буй 21 аймаг, нийслэлийн 8 дvvргийн компьютерийн vндсэн сvлжээ, сvлжээний тоног төхөөрөмж, сервер, мэдээллийн системvvдийн хэвийн ажиллагааг хангадаг.
Буцах


