-
М-Си-Эс Электроникс ХХК нь 1997 онд компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүхий л түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор анх байгуулагдсанаас хойш мэдээлэл холбооны технологийн зах зээлд 10 гаруй жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж, компьютерийн зах зээлийн 40 хувийг дангаар эзэмшдэг манлайлагч компани болтлоо өргөжөөд байна. Тус компани нь “Yйлчлүүлэгчдийнхээ итгэл хүлээсэн компани байж, тэдэнд мэдээлэл холбооны технологийн иж бүрэн оновчтой шийдлийг мэргэшсэн боловсон хүчний тусламжтайгаар хүргэх” эрхэм зорилго тавин ажилладаг. Орчин үеийн бизнесийн амжилтын гол түлхүүр болсон мэдээлэл, холбооны технологийн дэд бүтцийг харилцагч байгууллагуудынхаа онцгой хэрэгцээнд нь бүрэн нийцүүлэн чадварлаг инженерүүдийнхээ мэдлэг, чадвараар иж бүрэн, цогц шийдлийг нэг цэгээс хүргэдэг нь М-Си-Эс Электроникс компанийн бусдаас ялгарах давуу тал юм. Монголын мэдээлэл, холбооны технологийн зах зээлийн ойрын болон ирээдүйн хэтийн төлвийг тодорхойлж байгаагийн хувьд нийт ажиллагсдын 60 хувийг чадварлаг инженер, програмистууд эзэлдэг ба нийт инженерүүдийн 30 гаруй хувь нь Dell, Canon, HP, CISCO зэрэг компаниудын гадаад орнуудад зохион байгуулагддаг сургалтад хамрагдаж мэргэжлийн сертификат эзэмшсэн инженерүүд ажиллаж байна.
МХАYТ, Ажил Олгогч Эздийн Холбоо, Монгол Японы Сургалтын Төв, Yндэсний Бүтээмж Хөгжлийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага, GTZ зэрэг төрийн ба төрийн бус байгууллагуудын шугамаар зохион байгуулагддаг гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтуудад компанийн удирдлага мэргэжлийн боловсон хүчнээ тогтмол хамруулан цаашдын хөгжилд нь анхаарч байна.
Буцах


