Share/Bookmark



Алтангадас сэтгүүл

Тэргүүн брэндийн төлөөх OMEGA ба ROLEX-ийн өрсөлдөөн  

Omega бол Swatch группын тэргүүлэгч брэнд. Тэрээр Rolex–тэй өрсөлдөх дэлхийн хэмжээний брэнд бөгөөд түүний өнөөгийн энэ амжилтын түүх урт боловч дардан байгаагүй юм.

Omega брэнд нь тэрбум гаруй швецарь франкийн эргэлттэй компани. Хэдийгээр Omega нь Rolex-оос хоёр дахин бага компани боловч сүүлийн хэдэн жилд өмнөө тулгарсан хүнд шалгууруудыг амжилттай даван туулж чадсанаар өөртөө бүрэн итгэлтэйгээр өрсөлдөх чадвартай болсон төдийгүй Rolex-ийн тулгамдсан асуудлуудтай санал зөвшилцөж, хамтран ажиллаж эхлээд байна. Энэ хоёр брэндийн өрсөлдөөний явцад Rolex нь Omega-гийн чанар, бодит үзүүлэлт, үзэмж зэргийг давж гарч хараахан чадаагүй юм.
Omega нь Rolex-той өрсөлдөж өрсөлдөөний хүнд үеийг туулсан боловч 1980 оны эхээр Японы хямд, кварц цагтай өрсөлдөхийн тулд үнэ, өртгөө бууруулах шаардлагатай тулгарч, Omega брэндийн засвар үйлчилгээ уналтанд орсон.
Гэвч 1990-ээд оноос үнэхээр гайхалтай өсөлт дэвшил гарсан. Энэ нь Швейцарийн Swatch группын Ерөнхийлөгч Ж.Хайекын хичээл зүтгэл юм. Ж.Хайек ирснээр ком­па¬нийн швейцарь франкийн эргэлт эрс өсч, тэр бүү хэл америк долларын уналт ч Omega-гийн өсөлтийг зогсоож чадаагүй юм.
Ерөнхийлөгч Ж.Хайек борлуулалт, худалдааныхаа дүнг нарийн тодорхой хэлэхийг хүсдэггүй ч ойролцоогоор нэг тэрбум гаруй гэж яригддаг. Ж.Хайекийн эцэг нь Swatch-ийн Ерөнхий захирал бөгөөд бүх тайлан тооцоо, санхүүгийн асуудлаа дагнан хариуцдаг аж. Тиймээс Omega групп нь зөвхөн тэргүүн үйлдвэрлэгчээс гадна бүх цаг үйлдвэрлэгчдийн ивээн тэтгэгч, зөвлөгч, туслагч нь байсаар ирсэн юм.
Энэ бүх чанар нь дан ганц борлуулалтын үзүүлэлт ч биш урт хугацааны чанарын өрсөлдөөн, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Одоо Rolex цаг дэлхийн зах зээл дээр №1 байр суурийг эзлэхийн тулд Omega-гийн одоогийн борлуулалтын хэмжээ, зах зээлийн бодлого, өсөж байгаа нэр хүнд зэрэг дөрвөн гол бодлого, бусад судалгаануудад гол анхаарлаа хандуулж байна. Үүнтэй уялдаад дэлхийн бүх оронд засвар үйлчилгээний сүлжээгээ нэмэгдүүлэх асуудал гарч байна.
Omega сүүлийн 5 жилд нийт орлогынхоо 5-7%-ийг энэхүү засвар үйлчилгээндээ зориулж зарцуулсан нь эргэх холбоо, засвар үйлчилгээндээ анхаарал сайн хандуулдаг үйлдвэрлэгчийн нэгээр тодроход хүргэжээ. Цаг хугацаатай өрсөлдөн хөгжих Omega групп одоо хэдийнэ 2006 оны Турины олимп, 2008 оны Бээжигийн олимпод зориулж үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулаад эхэлсэн байна.
Үүнтэй зэрэгцээд Swatch группын Ерөнхийлөгч Ж.Хайек Хятад, Америкийн зах зээлрүү нэгэн зэрэг өөрийн зах зээлээ тэлэхээр судалж, Америкийн №1 өрсөлдөгч болох зорилготойгоор Rolex–тэй хамтран үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

 

Хуваалцах: