Share/Bookmark



Даяар.MN

Цахилгаан шат бидний амьдралд  

Барилга барихдаа ямар лифт тавихаа тооцох хэрэгтэй. Орчин үеийн хүн таны хэрэглээ бол яалт ч үгүй цахилгаан шат. Хүн тэнгэрээр зорчихдоо онгоцонд, газраар явахдаа автомашинд, галт тэргэнд, мөн цахилгаан шат буюу лифтэнд амь насаа даатгаж байдаг гэхэд хилсдэхгүй.


Анх Солонгос улсын Төв банканд мөнгөн дэвсгэрт зөөвөрлөх зориулалттайгаар 1910 онд цахилгаан шатыг угсарч байсан бөгөөд солонгос лифт нь 100 гаруй жилийн түүхтэй ажээ. Та бидний нэрлэж заншсанаар лифт нь хорин мянга гаруй эд ангиас бүрдэх цогц төхөөрөмж бөгөөд түүгээр аюулгүй зорчих соёл нь хэрэглэгчдийн хувьд зайлшгүй мөрдөх ёстой шаардлагуудын нэг юм. Жараад он хүртэл лифт нь олон түмний хэрэгцээнд төдийлөн нэвтэрч байсангүй. Харин 1970-1980 оноос эхлээд Сөүлийн олимпийг угтан угсарсан лифтний тоо эрс нэмэгдсэн ба 1990 оноос дэлхийн хэмжээнд 2 сая гаруй лифт угсрах төлөвлөгөө боловсруулж байжээ.

 

Лифтний тухай сонин хачин
Лифт нь барилга байшин дотор тогтсон замаар хүн болон эд зүйлс тээвэрлэх зориулалттайг та бид мэдэх билээ. Түүний тухай сайн мэдэхийн тулд дэлхий нийтийн түүхэнд үлдсэн өндөр, сүрлэг барилгуудын тухай мэдэх хэрэгтэй болно. Хүн төрөлхтөний түүхэн дэх эртний судар болох Библид дурдсанаар сэтгэлийн хөөрлөөр Бабел цамхагийг босгосон гэж гардаг. Мөн Египетийн МЭӨ Хаант улсын үед өөрсдийн нэр төрийг мандуулахын тулд “Цагаан хэрэм”-ийг барьсан гэдэг бөгөөд Ромын үед Коллусэүмийн стадионыг байгуулсан байдаг. Энэ мэтчилэнгээс анзаарвал эдгээр барилгыг барихад ашиглах хүнд чулууг ямар ч багаж, техник хэрэгсэлгүйгээр бүтээсэн гэхэд итгэх аргагүй мэт. Ялангуяа худгаас ус татаж гаргах зориулалттайгаар ховоо ашиглаж байсан гэх мэт хэрэгцээ шаардлагаас лифт бүтээх үйл явц урган арчээ.

 

Лифтний төрөл
Та хэрэв орон сууцанд амьдардаг бол, эсвэл байгууллагын тань барилга олон билээ. Монгол улсын хувьд сүүлийн үед барилга, байшин ихээр баригдах болсноор түүнд тохирсон хэлбэр, үүрэг, зориулалт бүхий лифтүүд бүр их хэрэгцээтэй болон нь ойлгомжтой. Харин та одоо лифт хэдэн төрөл байдгийг мэдэх боломжтой. Лифтний үндсэн гурван төрөл бий. Үүнд:

 

1. Лифт
2. Урсдаг шат
3. Тэргэнцэртэй хүнд зориулсан лифт

 

Лифтний бусад төхөөрөмжүүд
Цахилгаан шат гэдэг нь машинтай нэгэн адил хүн болон ачаа бараа тээвэрлэдэг учраас аюулгүй ажиллагааны
төхөөрөмжтэй байдаг. Бид энэ удаа гол гол төхөөрөмжүүдийг та бүхэнд танлцуулахаар бэлтгэлээ.

1. Хурд хязгаарлагч. Covernor буюу хурд хязгаарлагч нь лифтийг хэвийнхээсээ илүү хурдлах үед урдчилан мэдэж,
сэргийлэхэд зориулагдсан төхөөрөмж байдаг. Энгийн хурднаас 130-иас илүү хурдлаагүй үед хурдны свич автоматаар ажиллаж, хурд ихсэх тусам brake өөрөө ажиллан хурдыг багагсгаж өгнө. Мөн лифтний буух хурд ихсэхэд хурд хязгаарлагч троссыг барьж, лифтийг зогсоох боломжтой.
2. Аюулгүйн төхөөрөмжүүд. Safety Device гэгддэг аюулгүйн төхөөрөмжид өлгөгдсөн байгаа тросс тасрах болон
ямар нэг шалтгаанаар хурд ихсэхэд тухайн явах замыг барьж өгөх зориулалттай.
3. Пүрш. Buffer нь лифт дээрээс доошоо уруудаж хамгийн доод давхарт хүрээд түүнээс доошоо хурдаараа суух үед хэрэглэдэг пүрш юм. Хурдны хэмжээ нэмэгдэхийн хэрээр пүршний хэмжээ ихэсдэг байна.
4. Хаалганы түгжээ. Door Interlock төхөөрөмж нь хүлээж байгаа болон сууж, бууж байгаа зорчигчид аюулгүйн үүднээс хаалганы түгжээ болж өгөх зориулалттай. Жишээ нь, кабин түр зогсож чадахгүй болсон тохиолдолд хүлээж буй зорчигч осол гаргахаас урдчилан сэргийлэхийн тулд барьж байдаг бөгөөд тусгай зориулалтын түлхүүрээр онгойлгохоос нааш нээгддэггүй байна. Мөн аюулгүй төхөөрөмж гэдэг утгаараа давхрын нэг л хаалга онгорхой байгаа тохиолдолд хаалганы кабиныг хөдлөхгүй байхаар ажилладаг ажээ.
5. Хаалганы аюулгүйн төхөөрөмж. Лифтний кабины хаалга нь моторын тусламжтайгаар автоматаар хаагдаж онгойж байдаг бүтэцтэй бөгөөд зорчигч орох гэж буй үед осол болохоос сэргийлж, зорчигчийн бие болон цүнх зэрэг нь хавчуулагдахад өөрөө онгойж өгдөг.
6. Хязгаарын свич. Лифт түр зогсох боломжгүй, хамгийн дээд болон доод давхраа өнгөрч хэтрэн хөдлөх тохиолдолд барьж байх төхөөрөмж юм байна. Хязгаарын свич ажиллаад ч зогсоож чадахгүй байгаа үед Final Limit
Switch буюу төгсгөлийн хязгаарын свич автоматаар ажилладаг.
7. Хэт ачааллын свич. Лифтэнд олон хүн сууж, ачаалал нь ихсэхэд хаалга хаагдахгүй, дохио дуугарч хүрэх гэсэн
давхартаа очиж чадахгүй байдалд хүрдэг. Энэ үед уг төхөөрөмж хэрэг болно.
8. Аваарын гэрэл. Цахлгаан тасрах болон бусад ямар нэгэн шалтгаан гарсан үед кабиныг гэрэлтүүлж өгдөг төхөөрөмж бөгөөд зорчигчийн аюулгүй зорчих сэтгэл зүйд нөлөөлдөг гол төхөөрөмжийн нэг юм.
9. Агаар солилцуулах төхөөрөмж. Энэ нь зорчигч кабинд орох үед амьсгаа давхцах, агаар дутагдах үед хэрэг болдог ба агаарын солилцоог жигд явуулах air condition суурилуулах тохиолдол ч байдаг.
10. Дотоод холбоо. Interphone буюу дотоод холбоо нь аюул ослоос хамгаалах төхөөрөмж биш хэдий ч зорчигч явж байхад гадагшаа холбож өгөх үүрэгтэй. Ямар нэгэн хэрэг гарахад харуулын алба болон хариуцсан өрөөтэй шууд холбож өгдгөөрөө маш их хэрэгтэй юм.

 

Хуваалцах: