Share/Bookmark



Даяар.MN

Сайн скайнер сонгоё гэвэл…  

Та бидний төдийгүй гол хэрэглээ болсон скайнер нь түгээмэл хэрэглэгддэг компьютерийн төхөөрөмж юм. Хэрэв та хэрэглээндээ хамгийн сайн сканнерийг сонгохоор байгаа бол дараах зөвлөгөөнд анхаараа хандуулаарай. Сонголт хийхдээ скайнерийн гаралтын чанар, дагалдаж ирэх програм хангамжийг юуны өмнө анхаарах хэрэгтэй. Орчин үеийн ихэнх скайнер 2400 dpi нягтрал, тунгалгийн тохируулагч болон USB 2.холболттой болжээ. Сканнер үйлдвэрлэгчид нь техник хангамжийг сайжруулахын оронд хэрэглэхэд эвтэйхэн байлгахад нэлээн анхаарах болсон байна.

 

ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Оптик нягтрал. 3х5 эсвэл 4х6 хэмжээтэй зургийг вэбд харуулах, хэвлэхийн тулд тухайн скайнер 100dpi нягтралтай байхад л хангалттай. Оптик тэмдэгтийг таниулах зорилгоор текстийг скайнердаж байгаа бол 300 dpi нь стандарт байдаг бөгөөд өнөөдөр Монголд зарагдаж байгаа ямар ч скайнер эдгээр үзүүлэлтийг хангаж чадна. 8х10 болон түүнээс дээш том зураг хэвлэх, жижиг зургийг томруулж скайнердах шаардлагатай бол таны сонгох төхөөрөмжийн нягтрал 1200 болон 2400 dpi байх хэрэгтэй. Өндөр нягтралтай байх тусам зургийг засварлахад хялбар байдаг. Зураг хэдийчинээ өндөр нягтралтай байна тэр хэрээр хэмжээ нь их байх ба скайнердах явцад бас хугацаа ордог гэдгийг сайтар анхаарна уу.

 

Тунгалгийн тохируулагч

Слайд юм уу фото зургийн хальс скайнердахад тунгалгийн тохируулагч заавал хэрэгтэй болдог. Үүрэг нь тодорхой нэг үүсгэгчээс гэрэл цацруулж фото зургийн хальсыг гэрэлтүүлэхдээ бичиг болон зураг бүхий хэсгийг идэвхжүүлдэг. Энэ нь скайнерийн хавхлаг, шилэн дээр суурилагдсан байна. Темлэйтүүд нь янз бүрийн хэлбэртэй байх ба хамгийн бага нь 1 слайдын хэмжээтэй, дунджаар 3 слайдын хэмжээтэй буюу 6 инчийн урт фото зургийн хальсны хэмжээтэй байдаг.

 

Хэмжээний автомат тохируулагч

Скайнерийн хэмжээнээс илүү гарсан зүйлийг хэвлэхэд автомат тохируулагч хэрэгтэй байдаг. Зарим скайнер цаанаасаа тохируулагчтай ирдэг бол цөөн загварууд тохируулагчгүй байх нь бий.

 

Интерфэйс

Орчин үеийн скайнерууд компьютерт холбогдохдоо USB 2.0 интерфэйсээр үйлдвэрлэгдэх болсон. Ер нь ойрын үед USB 2.0 –оос өндөх хурдыг бараг хэрэглэхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Скайгерууд FireWire холболттой болж байгаа бөгөөд энэ төрлийн төхөөрөмж нь үнэтэйгээс гадна мэргэжлийн хүмүүст зориулагдсан байдаг.

 

Өнгөний хэмжээ

Энэ нь цэг бүр дэх битээр хэмжигддэг. Гадаад буюу драйверийн өнгө нь скайнерууд хэдий хэмжээний мэдээлэл хадгалж чадахыг үзүүлдэг. Бүх скайнерууд 24 битийн гадаад өнгөтэй байдаг нь хангалттай үзүүлэлт юм.

 

Мэдрэх технологи

Flatbed буюу хавтгай гадаргуутай скайнерийг ингэж нэрлэдэг. Скайнерүүд нь цэнэг хосолсон төхөөрөмж /charge – coupled device – CCD/, хүрэлцэх зургийн мэдрэмж /contact image sensor - CIS/ хэмээх 2 төрлийн мэдрэх технологийн аль нэгийг хэрэглэдэг. CCD нь нэлээн хуучин технологи бөгөөд дижитал камерт бас хэрэглэгддэг. Харин CIS нь хамгийн сүүлийн үеийн технологи юм.


Програм хангамж

Бүх скайнерууд объектийг уншиж, түүний зургийг аваад компьютерт уншиж дамжуулахад шаардлагатай програм хангамжийн хамтаар ирдэг. Ихэнх скайнер зураг засварлах энгийн програмыг дотроо агуулах бөгөөд татсан зургийнхаа өнгийг тохируулж, и-мэйл болон хэвлэлтэнд зориулж янзалж болох юм. Хүчин чадал өндөртэй скайнерт зургийн Photoshop програм суулгасан байдаг.

 

ХУДАЛДАЖ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ


1. Бүх хэрэглээнд flatbed скайнер тохиромжтой. Ашиглахад амар, хангалттай тооны үйлдэл гүйцэтгэж чадна.
2. Доод тал нь 1200 dpi оптик нягтралтайг сонгоорой. Энэ үзүүлэлтэй скайнераар зураг татаж аваад дахин хэвлэхэд чанарын ямар ч зөрөөгүй байж чаддаг.
3. Компьютерийнхаа USB оролтыг шалгаарай. Ийм скайнер өндөр хурдтай байдаг.
4. Бизнесийн болон мэргэжлийн хүмүүст хэмжээний автомат тохируулагч, тунгалгийн тохируулагч, том хэмжээтэй татах гадаргуу зэрэг тохиргоотой скайнерийг сонгоорой.

 

Хуваалцах: