Даяар.MN
Өнгөрсөн зууны ТОП технологиуд

Өнгөрсөн зууны буюу 1980-аад онд ямар технологиуд хамгийн их анхаарал татаж, мундгуудын жагсаалтанд багтаж байсан бол? Танд энэ нийтлэл сонирхолтой байх болно. Тэртээ 80-аад онд залуусыг байлдан дагуулж байсан бүтээгдэхүүнүүдийг дор танилцууллаа. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс бүгдээрээ өмнөх зуун руугаа нэг өнгийгөөд үзье.
ПЕРСОНАЛ КОМПЬЮТЕР
Персонал компьютер бол
хүн төрөлхтний түүхэнд
гарсан асар том бүтээл
гэдэг нь гарцаагүй юм.
Өнөөдөр телефон, телевизор
зэрэг шиг энгийн л нэг
хэрэглээ болсон ч цагтаа
агуу нээлт байж.
Түүнгүйгээр World Wide Web
боломжгүйгээр барахгүй,
бидний блог бичих, чатлах,
энэ сэдвийг унших ч
боломжгүй байхсан билээ.
Гэхдээ компьютер буюу
микропроцессор чип 1970-аад
онд мэндэлсэн. Apple I нь 1976
онд гарсан байхад Apple II нь
1977 онд гарчээ. Энэ нь 1 MHz-ийн
6502 процесортой байж. 6502 нь 8
битийн микропроцессор
чиптэй бөгөөд хамгийн
ихдээ 48 килобайтын RAM-тай
байжээ. Одоо Apple-ийн хамгийн
хямд үнэтэй Mac mini гэхэд л
1.5GHz-ийн процессортой, 60
гигабайтын хатуу дисктэй,
харин RAM нь 512 мегабайт
байгаа.
The Apple II, 6502 processor running at 1 MHz.
Тэгээд дараа нь 1982 онд
IBM-ийн персонал компьютер
гарсан. Тухайн үед тэр
комьютер нь томоохон
компаниудад зориулагдсан
хүчин чадал сайтай mainframe
байсан нь алдар нэр
авчирчээ. Цагтаа хүчтэй
компьютер гэгдэж байсан ч
өнөөдрийн стандартын
хажууд бас л өрөвдмөөр юм.
4.77MHz, 16 битийн 8088 процессор
нь Apple II-с 5 дахин илүү
хурдтай байлаа. Дээр нь 64
килобайтын RAM-тай, 5.25 инчийн
уян дискийн драйвертай, Dos
1.0 ажилладаг, хар цагаан
дэлгэцтэй, BASIC
хөрвүүлэгчтэй, Volkswriter
хэмээх баримт бичиг
боловсруулагч програмтай
/одоогийн Word програм/ энэ
компьютерийг худалдаж
авахад 2000 доллар төлдөг
байжээ. IBM-ийн энэхүү машин
хоёр том эргэлтийг
авчирсан гэж үздэг.
- Програм хангамжийн эргэлт
юм. Компаниуд компьютерт
зориулсан илүү
боловсронгуй програм
хангамжийн
бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж эхэлсэн.
Бизнесийн програм, баримт
бичиг боловсруулагч гэх
мэт олон програмууд энэ
үеэс хөгжиж эхэлжээ.
- Техник хангамжийн эргэлт
юм. Компьютерийг илүү
“чулуу” болгосон
компани бол Compaq. Түүнчлэн
баргийн програм ажиллах
боломжтой төгс системийг
бий болгохоор олон
компаниуд бий болсон,
өрсөлдсөн. Мөн үнэ
буулгахаар тэд бие
биетэйгээ тэмцэлдэж,
удалгүй энэ орон зайд мянга
мянга компаниуд бий болжээ.
80-аад оны турш Интел 32
битийн 1 чип дээр саяас илүү
транзисторуудыг багтаасан
80286, 80386, 80486 процессоруудыг
гаргаж, ингээд 80-аад оны
сүүл гэхэд хаа сайгүй
персонал компьютер байх
болжээ.
ХЭРЭГЛЭГЧДЭД ХАРАГДАХ
БАЙДАЛ (Graphical user interface)
Тухан үедээ нилээн
дэвшилттэйгээр гарсан
IBM-ийн компьютер нь DOS
үйлдлийн системтэй байлаа.
Манай ах эгч нар DIR болон COPY
командуудыг санаж байгаа
байх. DOS-ийн интерфэйс буюу
харагдах төрх байдал нь
командын мөр л байдаг.
Гэхдээ цагтаа ашиглахад
хамгийн энгийн,
боловсронгуйд л тооцогдож
байлаа. Тэгээд 1984 онд бүх
зүйл орвонгоороо эргэжээ.
Apple-ийн Macintosh компьютер нь
гайхалтай өнгө төрхтэй
гарсан нь Graphical User Interface (GUI)
юм. Энэ бүгд тэр үедээ
жинхэнэ хувьсал байсныг
одоогийн хүмүүс тийм сайн
мэдэхгүй л дээ. Яагаад
гэвэл одоо бидний хэрэглэж
байгаа персонал
компьютерийн үндсэн өнгө
төрх, ашиглахад хялбар
байдал зэрэг нь түүний GUI
интерфэйс юм. Тэр үедээ
шинэ интерфэйстэй гарсан
Мас-ийг эргэн дурсахад,
дэлгэц нь тод, цасан цагаан
өнгөтэй, түүн дээр бичигдэх
тэмдэгтүүд хар өнгөөр
дүрслэгдсэн, ер нь л
ойлгомжтой байв. Түүнээс
өмнө байсан бараг бүх
дэлгэцүүд хар, цагаантай,
харин тэмдэгтүүд ногоон
байлаа. Сонирхолтой бас
нэгэн зүйл байсан нь мауз
бөгөөд дэлгэц дээр курсор
гээч юм бий болж түүнийг
өнөөх маузаараа удирддаг
болжээ. Ингээд хуучин
байсан, файл яаж устгадаг
билээ, яаж зөөдөг билээ
гэсэн асуудал үгүй болж,
хурууныхаа үзүүрээр хоёр
гуравхан секундэд устгаж,
зөөж, юу хүссэнээ хийж, бүх
зүйл хамгийн энгийн,
хамгийн амархан болсон
байна.
CD БУЮУ КОМПАКТ
ДИСК
CD-нээс өмнөх үеийг
төсөөлөхөд үнэхээр бэрх юм.
Яг одоогийн бидний гар
утасгүй өмнө нь яаж болж
байсан юм бол доо гэмээр.
70-аад оныхны хөгжмийн
амьдралд хоёр том формат
байсан нь Viny1 LP болон кассет
байв. 8 замтай соронзон тууз
/дамартай кассет. 2 талдаа
уншдаг, нэг талдаа 2 замтай,
тэгээд стерео болчихоор 8
замтай гэж байгаа юм - 80-аад
оны зочин ах үүнийг хэлж
өгснийг нь ингээд засаад
оруулчихлаа./ 1980 онд энгийн
зүйл байсан бөгөөд, харин
илүү авсаархан кассет буюу
хуурцаг нь шинэлэг
дэвшилтэт зүйл байж өөрийн
хүссэн зүйлээ хуурцагт
бичих боломжтой болчихсон
байлаа.
1983 оны үед CD бий болжээ. CD
тоглуулагч нь тэр үедээ 1000
доллар байж. CD-гээ хийгээд,
тахиур гол шиг юмаар дууг
нь чангалж, багасгадаг,
тэгэхгүй бол play товчлуурыг
дарсан ч дууг нь чангалхаас
нааш юу ч сонсогддогүй.
Тэгээд шороо тоос,
зурагдах, халснаас болж
мурийх тахийх гэх мэтчилэн
зөндөө асуудлуудтай
тулгардаг байлаа. Тэр
бүгдээс аажмаар салж,
хөгжсөөр, илүү цэвэр,
чанартай болсон төдийгүй,
илүү цэвэр тод дуу авиаг
гаргадаг болсон. Хамгийн
хөгжилтэй нь, CD-ний
технологийн гол цөм бол маш
энгийн. Тэр бол толин
гадаргуу юм. Толин гадаргуу
дээр тэрбум гаруй өчүүхэн
жижиг нарийн зураас бий. CD
тоглуулагч нь уг толин дээр
лазераар буудахад заримда
зураас оногдоно, заримдаа
оногдохгүй. Мэдрэгч нь
ийнхүү толийг зурагдсан
байна уу эсвэл цэвэр байна
уу гэдгийг ингэж мэдэрдэг.
Ингээд ззураас мэдэрвэл
00-ээр, цэвэр толин
гадаргууг мэдэрвэл 11-ээр
төсөөлөн санадаг байна.
Дижитал мэдээлэл бүгд 0
болон 1-ээр тэмдэглэгддэг
учраас CD дээрх дуу хөгжим
болон өөр юу л байна, тэр
мэдээллийг ийм маягаар
уншдаг ажээ. /Бичлэгтэй CD нь
зураасан зам олонтой,
бичлэггүй CD нь ямар ч
зураасгүй цэвэр
гадаргуутай байдгийг санаж
байна уу/
ХУУРЦАГ ТОГЛУУЛАГЧ
Өнөөдөр хүн бүр чихэвч
зүүгээд энд тэндгүй алхаж
байгаа нь iPod-оо юмуу, эсвэл
гар утсаа сонсож байгаа
хэрэг. Өөрөөр хэлбэл хүн
бүр хувийн хөгжим
тоглуулагчтай болж,
түүнийгээ халааслаад
дуртай зүг рүүгээ
тааваараа алхдаг болжээ.
Гэхдээ энэ бүгдийн үндэс
суурь тэртээх 80-аад онд
тавигдсан байна. Sony Walkman бүх
өөрчлөлтийн эхлэлийг
тавьж, тэд хоёр хувьсалыг
дэлхийд авчирчээ.
1. Sony хуурцаг тоглуулагчийн
хэмжээг багасгаж,
халаасанд багтах хэмжээнд
аваачсан. Гэхдээ хүмүүс
өөрсдийн дуртай дуугаа
сонсохын тулд, өөртөө
зориулсан цомог тусгайлан
бичиж бүтээх хэрэгтэй
байлаа.
2. Хоёр дахь хувьсал нь
чихэвч юм. 1980 онд хоёр
төрлийн чихэвч байсан. Нэг
нь жижиг хуванцар чихэвч ба
энэ нь аймшигтай, хэцүү
сонсогддог, харин нөгөө
толгойдоо угладаг чихэвч
нь том нүсэр хэмжээтэй
байж.
Walkman анх иймэрхүү байсан
бөгөөд их үнэтэй, 1981 онд лав
300 доллар байжээ. Гэхдээ л
анхны Walkman-д зөөврийн,
хувийн хөгжим гэдэг
утгаараа хүмүүс дуртай
байсан. Манайхан чихэвчний
хөгжмийн өнгө төрх нүүр
царайг санаж байгаа байх.
Тэгвэл одоо бидний яриад
байгаа Walkman чинь тэр байжээ.
/Walkman гэдэг үгийг задлаад
үзвэл walk-явган алхах,
man-эрэгтэй хүн гэсэн
утгатай бөгөөд чихэвчээ
зүүгээд дураараа хаа
хамаагүй алхаж байгаа
хүнийг төсөөлсөн үг байж
таарлаа л даа - сая л надад
санагдлаа/
VCR БУЮУ ПРИСТАВКА
VCR буюу алдарт приставка
маань шилдгүүдийн нэг
болжээ. 80-аад онд дэлхий
дахинд хит болж байсан энэ
бүтээгдэхүүнтэй манайхан
харин ч эрт танилцсан. Учир
нь 1990-ээд онд Монголд хит
болж байв. Хүмүүс тв-ээс
хараат байсан бөгөөд
түүнийг нь эвдэж хаясан
приставканд хүн бүр дуртай
байхаас аргагүй байсан.
1980-аад онд бий болсон хоёр
том өөрчлөлтийн нэг нь энэ
бол, нөгөө нь кабелийн
телевиз байсан юм.
Приставка гарсан нь кино
студид мөнгө олох сайхан
боломжийг олгосон бөгөөд
тэд кинонуудаа хуурцагаар
гарган борлуулж эхэлсэн аж.
Тэдгээр хуурцгууд нь зарим
тохиолдолд бүр 70 доллар
хүртэлх үнэтэй байв.
Түүнчлэн видео түрээсийн
дэлгүүр /видео прокат/ маш
олноороо нээгдсэн. Одоо бол
ямар ч киног цөөн хэдэн
доллар төлөөд л гэртээ home
theater-аараа үзчих боломжтой
болж. 1980-аад онд нэг бол
кино театрт, эсвэл TV
сүлжээгээр кино үздэг
байсан хүмүүст хязгааргүй
эрх чөлөөг ийнхүү
приставка буюу видео
хуурцаг тоглуулагч
авчирчээ.
CAMCORDER
Хэрвээ VCR-ийг жаахан
багасгаад, видео камер
нэмээд, томхон батарей
хийчихвэл Camcorder болох юм. Юу
болохыг нь төсөөлж байна
уу, энэ бол камерийн эхлэл
бөгөөд цаашид камер гээд
явчихъя. Гэхдээ үүнээс өмнө
8мм-ийн камер гэж байсан
бөгөөд camcorder нь түүнтэй бүх
юмаараа харьцуулшгүй
байлаа. Тэр үеийн дундаж
орлоготой ихэнх айлд нэг
camcorder заавал байдаг байжээ.
Дэлхий даяар шуурга
дэгдээсэн түүний гол учир
нь дуу дүрслэл тун
боломжийн бичлэг хийхэд
байгаа юм. Түүн дотор
стандарт VHS хуурцаг /бидний
сайн мэдэх видео хуурцаг/
байна. Тэр нь ойролцоогоор 2
цагийн видео бичдэг. Энэ
хуурцаг худалдаанд 5 доллар
орчим үнэтэй байжээ. Тэгээд
хуурцагаа үзэхдээ VCR-тээ
тун хялбараар шургуулаад л
үзнэ. Юу ч хүлээхгүй, өөр
ямар ч үйлдэл, процесс
байхгүй. Энэ бол тэр үедээ
гайхамшиг байлаа.
ВИДЕО ТОГЛООМЫН
КОНСОЛ
Видео тоглоомын консол
1980-аад оноос өмнө байсан ч,
тийм ч их дэлгэрээгүй байв.
1970-аад оны сүүл үед видео
тоглоомууд Apple II шиг
компьютерууд дээр
ажилладаг arcade дээр байдаг
байлаа. 1977 онд Atari 2600-гаа
зарласан ч удаан борлогдож
байв. 1979 онд 2600 нь эрчтэй
борлуулагдаж эхэлсэн
бөгөөд 1980 онд "Space
Invaders" хэмээх тоглоом
гарснаар үнэ буурсан гэдэг.
Гэхдээ 1982 онд Atari жилд 8 сая
ширхэгийг зарсан ба видео
тоглоом нь тэр үед ёстой л
хаа сайгүй байж байлаа. Atari
2600 онь 6507 дээр ажилладаг,
график дүрслэл нь 160х190
пиксел бүхий 128 өнгөтэй
байсан ч нэг мөрөнд зөвхөн 4
өнгө гардаг байжээ. Консол
нь 128 байтын RAM-тай, ер нь маш
энгийн байж. Цөөн хэдэн
хөдөлгөөнт объекттой, 2D
анимэйшн, ихэнхдээ хар
дэлгэц дээр цөөн хэдэн
өнгөтэй байв.
КАБЕЛИЙН
ТЕЛЕВИЗ
Приставкатай зэрэгцэн
гарч ирж хүмүүст эрх чөлөө
авчирсан гэж үздэг зүйл бол
кабелийн телевиз юм.
Компаниуд уулын оргил,
өндөрлөг газар антеннаа
суурилуулаад, айлууд руу
кабель татан тв үзүүлж
эхэлсэн нь хүмүүст
таалагджээ. Гол тулгарсан
асуудал гэвэл чанар жаахан
тиймхэн байжээ. Учир нь
айлууд руу антеннаас
кабель явуулахдаа дунд нь
заавал өсгөгч тавьдаг ба
бүр 30-40 өсгөгч тавих
тохиолдол ч байсан байна.
Өсгөгчүүд сигналыг жаахан
бууруулдаг учраас сигнал
эцсийн айлдаа очихдоо
муухай болж гардаг байжээ.
Гэхдээ энэ асуудлыг шийдэж
шилэн кабель зах зээлд гарч
компаниуд түүнийг хэрэглэж
эхэлжээ. 30, 40 өсгөгчийн тоо
багасаж 5, 6 болж, сүүлдээ
бүр 2, 3-хан болж буурчээ.
Шилэн кабель гарснаар
сигнал маш сайн болж,
дамжуулалтын үнэ ч нилээн
багассан байна. Үүнтэй
зэрэгцэн кабелийн сувгууд
бий болж, CNN, MTV, HBO болон
бусад маш олон сувгууд
1980-аад оны эхээр бий болсон
юм. HBO бол жинхэнэ гайхамшиг
байлаа. Сард хэдхэн доллар
төлөөд үнэгүй /худалдаж
авахгүйгээр/ кино үздэг
боллоо. MTV залуухан
үзэгчдийг байлдан дагуулж,
өсвөр үеийнхэн, оюутнууд
тв-ээс салахаа байжээ.
АВТОМАТ
ХАРИУЛАГЧ
Автомат хариулагч болон
дуут шуудан гараагүй байх
үеийг төсөөлж чадах уу гэж
орчин үеийнхнээс асуувал
бараг л чадахгүй болов уу.
Гэхдээ л телефон утас
ашигладаг байсан хэдий ч
ийм цаг үе байсан. Телефон
харилцаа хүмүүсийн
хэрэглээнд байсан хэдий ч,
хоорондоо ярих хүмүүс яг
ижил нэг цагт
харилцуурынхаа дэргэд
байхгүй байх нь том асуудал
байв. Автомат хариулагч
гараад ирсэн нь үнэндээ
олон олон зүйлийг өөрчилж,
бас шийдсэн. Тэр үеийн
автомат хариулагч машин нь
хоёр кассеттай байж. Нэг нь
“явах гэж байаа”
мессэжэд зориулагдсан бол,
нөгөө нь “ирсэн” буюу
хүлээн авч буй дуудлагыг
бичихэд зориулагджээ.
Микропроцессор бүгдийг
удирдаж хянадаг ба тэдгээр
мессэжүүдийг сонсож,
алгасан сонсож бас арилгах
боломжтой байж. Тэгээд хоёр
хуурцаг нь нэг болж,
цаашлаад компьютерийн
санах ой ашигладаг болж
хөгжжээ. Улмаар Азийн
үйлдвэрлэгчид хямд үнэтэй
ийм машин үйлдвэрлэж
эхэлсэнээр “үер”
буусан гэхэд болно. 1980-аад
оны дундуур хүн бүр автомат
хариулагчтай болсон
байлаа.
ГАР УТАС
Гар утас бол яг л
үлгэрийн ид шид шиг
технологи юм. Энэ ертөнцийг
үнэхээр амилуулсан гэж
олон хүн санал нэгтэй
ярьдаг. Гэхдээ бүр дээр үед
бол дэлхий дахинд машин
дотроо ашигладаг радио
утас гэж байсан. Ажиллагаа
нь маш энгийн. Хотын дунд
том радио том цамхаг
байдаг, харин машин дотор 4
өөр сувгаас нэгийг нь
сонгох товчлууртай 25
ваттын радио дамжуулагч
байна. Энэ их үнэтэй эд
байлаа. Харин үүрэн
телефоны цөм технологи бол
хотыг олон жижиг жижиг
болгон хуваасан үүрүүд юм.
Үүр бүр тус тусдаа
антеннтай. Тэгэхээр хотод
ийм системийг бий болгоход
нилээн үнэ өртөгтэй юм.
Харин технологийн
гайхалтай хөгжил дэвшлийн
үр дүнд өнөөдөр гар утас
хүн бүрийн энгийн хэрэглээ
болжээ.
ЗӨӨВРИЙН УТАС
Наяад оны технологиуд
дунд заавал байх ёстой зүйл
бол энэхүү зөөврийн утас
юм. Бидний сайн мэдэх
харилцуур утас нь заавал
нэг газраа “уяа”-тай
байсан бол зөөврийн утас нь
тэрхүү “уяа”-г халжээ.
Ингэснээрээ хүмүүст,
гэрийнхээ хаана ч, юу ч хийж
байсан хамаагүй, бүр гадаа
хашаандаа ч харилцуур
утсаараа ярих боломжийг
олгосон юм. Тийм учраас
зөөврийн утсыг walkie-talkie гэж
нэрлэсэн ч байх. /walk-явах,
talk-ярих/
ФАКСЫН МАШИН
Харилцаа холбооны
технологиудаар 80-аад оны
хит 12 технологи маань дуусч
байна. Факсын машин бол бас
л хүмүүсийн харилцаанд
өөрчлөлт авчирсан
технологи ажэ. Хүмүүс
автомат хариулагч болон
зөөврийн утсаар өөр
хоорондоо холбогддог
байлаа. Харин телефон утсаа
компьютерт холбоод мэдээ,
мэдэгдэл, зарлалуудыг өөр
хоорондоо солилцож эхэлсэн
нь интернэт дэлгэрэхээс
арай өмнөх үе юм. Тиймээ,
80-аад онд үзэгдэж, олонд
танигдаж эхэлсэн нэг зүйл
бол яахын аргагүй факсын
машин байв.
Микропроцессор болон
хэвлэгч толгой, текст таньж
унших гэрэл мэдрэгч зэрэг
хямд технологиудаас бүтэж
байгаа учраас факсын машин
нь хүн төрөлхтөнд ирэхдээ
тийм ч өндөр үнэтэй ирээгүй
юм. Тийм ч учраас сая сая
хүн энэ машиныг худалдаж
авч байсан байх, үнэндээ ч
цэрэг батлан хамгаалах
салбар болон их сургуулийн
орчноос өөр салбарт и-мэйл
дэлгэрч амжаагүй байжээ.
Иймд хэн нэгэнд илгээх
албан бичиг, захидал,
зарлал мэдээг цаасан
хэлбэрээр улсын хаана ч
байсан хамаагүй хэдхэн
секундэд явуулж чадаж
байсан нь түүний гайхамшиг
юм. 80-аад он бол факсын
машины алтан үе, ресторанд
үдийн хоол идэх захиалга,
зар сурталчилгаа,
танилцуулах хуудас, тэр ч
байтугай хувийн захиа гээд
л бүх хүн бүх юмыг факсдаж
байв. Харин энэ бүхэн и-мэйл
/имэйл attachment/ гарснаар
зайгаа тавьж өгсөн
гэдэг.
Энэ бүх технологиуд бол тэр
үедээ гайхалтай байсан,
агуу том өөрчлөлтийг
авчирсан, хүмүүс түүн рүү
хошууран гүйлдэж байсан,
түүнчлэн одоо ч байсаар
байгаа шилдэг 12 технологи
юм.
Эх сурвалж:
Хуваалцах:
Шинэ мэдээ
- Notebook, Laptop 2-ын ялгаа
- Chrome OS Tablet удахгүй гарах нь…
- Электрон бараагаа санамсаргүй норгосон үед хэрхэн хатаах вэ?
- Таны Flash Drive юу юугүй л дүүрчээд байна уу?
- 3D бол ирээдүй
- Гурван хэмжээс бүхий дүрслэлтэй нөүтбүүк
- Хувилагчаа урт удаан хугацаагаар ашиглахыг хүсэж байна уу?
- Цахилгаан хэрэгслэлийн газруудад аттестатчлал явуулжээ
- Цахилгаан гэрэлтүүлэг
- Сэнс
Холбоотой мэдээ
- Notebook, Laptop 2-ын ялгаа
- Chrome OS Tablet удахгүй гарах нь…
- 3D бол ирээдүй
- Дэлгэцийн шинэ технологи
- Цахилгаанаа хэмнэх боломж
- Хор хэрэггүй Printer
- XXI зууны үйлдвэрлэлийн хөгжлийн гарц НАНОТЕХНОЛОГИ
- Цахилгаан шат бидний амьдралд
- Блог байхад дэлхийн хаана ч “хөлтэй” бас “хэлтэй”...
- Тэргүүн брэндийн төлөөх OMEGA ба ROLEX-ийн өрсөлдөөн

