Даяар.MN
Электрон хэрэгслийн хор нөлөө

Долгионы түвшин
Утасгүй холбоо буюу үүрэн
телефон нь радио долгион
ашигладаг. Өөрөөр хэлбэл
хүний яриаг радио долгион
болгодог буюу агаарыг
тодорхой хэмжээнд
чичиргээнд оруулж, түүнийг
гар утас хүлээн авч тайлж
уншсанаар буцаан яриа
болгодог. Үүнтэй адилаар
гар утас бидний яриаг
долгион болгон цацна.
Энэхүү радио долгионы
давтамж буюу нэг секундын
хугацаанд хичнээн долгион
хүлээн авч байгаа хэмжээ нь
технологиудын хувьд
харьцангуй өөр өөр юм.
Гар утасны ялгаруулж буй
бичил долгион нь хүний
эрүүл мэндэд хортой
болохыг дэлхийн олон оронд
эрдэмтэд баталж байна.
Шведийн эрдэмтэд бичил
долгионы нөлөөгөөр тархинд
альбумин уураг их
хэмжээгээр нэвтэрснээр хүн
цагаасаа эрт хөгширч
байгааг баталсан бол
Голландын эрдэмтэд хүнийг
уур уцаартай, толгой нь
өвддөг мартамтгай болоход
гар утасны бичил долгион
нөлөө үзүүлдэг гэж албан
ёсоор мэдэгдлээ. Мөн
тархины хорт хавдрын нэг
гол шалтгаан нь гар утас
байж болох тухай сануулж
судалгаа хийж байна.
CDMA2000 нь бусад
технологиудтай
харьцуулахад цацраг туяаны
түвшингээрээ хамгийн
аюулгүй нь юм. Өөрийн
цацруулж буй долгионы
түвшинг секундэд 800 удаа
шалгадаг тул бичил радио
долгионы түвшин нь GSM, AMPS
системийнхээс 10 дахин бага
байдаг. Ухаалаг байгаа биз?
Бас нэг чухал зүйл нь
хэрэглэгч ярьж эхлэхэд л
дохиоллыг дамжуулж
эхэлдэг. Энгиййнээр хэлбэл
та цаад хүнийхээ ярихыг
сонсож байгаа үед таны утас
бичил радио долгион
цацруулахгүй, харин ярьж
байгаа хүний утас л бичил
долгион цацруулна.
Үргүйдэлд
хүргэдэг...
Биднийг зөвхөн гар утасны
бус, бусад маш олон төрлийн
цахилгаан дохиолол хүрээлж
байдаг. Зурагт, радио, FM,
утасгүй интернэт, зурагтын
удирдлага, богино долгионы
зуух, янз бүрийн холбооны
хэрэгслүүдийн гэх мэт.
Аливаа цахилгаан хэрэгсэл
бүгд ямар нэг хэлбэрээр
цахилгаан дохиолол
ялгаруулдаг. GSM, AMPS эдгээр
бүгдээс илүү хортой юу? CDMA
эдгээр бүгдээс бага хортой
гэсэн үг үү?
Долгион нь дуу, гэрэл,
цахилгаан соронзон... олон
төрөл. Эдгээр долгионуудын
нийтлэг шинж нь тархалтын
хэлбэр загвар нь юм шиг
байгаа юм. Нарийн
шинжлэхээр (national geographic tv)
долгионууд шулуун шугамаар
бус дандаа хэлбэлзэлтэй
байдлаар (зик зак хэлбэрээр
гэвэл арай ойртох ч юмуу)
тархдаг юм байна. Энэ
хэлбэлзлийн хоорондох зай ,
тодорхой хоёр цэгийн
хооронд шилжих хугацаа
зэргийг давтамж гэдэг. (анх
долгион ямар хүчтэй,
зориулалттай үүсгэгчээс
эхэлсэн гэдгээс хамаараад
дээрх давтамжууд өөр өөр)
Бидний зурагт радио FМ wireless
интернэт, богино долгионы
зуух, GSM CDMA опеоаторуудын
долгионуудын хооронд
давтамжын асар том
ялгаанууд байгаа юм. Энэ
ялгаагаар хүний эрүүл
мэндэд хортой түвшин
боломжын түвшин гэж ялгаад
байдаг шиг. GSM CDMA зэрэг нь
хөдөлгөөнт холбоо зэрэг
онцлогоосоо ялгараад
баригч аппаратууд нь (гар
утас) долгион хүлээж авах
дамжуулахад орчиндоо асар
өндөр үелзлийн цахилгаан
соронзон долгион үүсгэдэг.
Сүүлийн үеийн технологийн
дэвшлүүдээр эдгээр
долгионуудыг дуудлага ирэх
явуулах, утсаар залгах,
залгагдах зэрэг үйлдлийн
функцууд дээр нь
тохируулан шинээр
аппаратууд (гар утас) гарч
ирж байгаа нь дээрх эрүүл
мэндэд хортой долгионы
түвшинг тодрхой хэмжээгээр
зохицуулах болсон.
Ер нь гар утасны эргэн
тойронд ялгаруулдаг
цахилгаан соронзон
долгионы хүний бие дэх
нөлөөлөл нь дараах
байдлаар илэрдэг. Тэдгээр
долгионууд хүний биеэр
нэвтлэхэд атомын бүтцийн
түвшинд үзвэл долгионы
бөмбөгдөлтөөр атомуудын
хөдөлгөөн хурдсаж (pechnii
зарчмыг санаарай:
цахилгаан соронзон
долгионоор бөмбөгдөөд юм
халаадаг) тэндээс дулаан
үүсэж темпратур нэмэгддэг
юм байна. Эргэн тойрныхоо
зүйлийн температур нэмэх
нь юунд муугаар нөлөөлдөг
вэ? Тэгвэл хариулт нь хүний
төмсөгөнд муу нөлөөтэй юм
байна. Хүний төмсөгөнд эр
бэлгийн эс амьдралын
идэвхтэй үүсэх амьдрахын
тулд хүний биеийн нормал
температур болох 37 C ээс
арай бага градус байх
хэрэгтэй байдаг. (Яагаад
төмсөг хүний биенээс
салангид тусдаа уутанд
байрласаныг санаарай.
Эрэгтэй хүмүүс бол сайн
мэднэ харьцангуй сэрүүн
хүйтэн байдгийг нь). Гар
утасны темпратур
нэмэгдүүлдэг энэ нөлөө нь
төмсөгөнд нөлөөлдөг бөгөөд
олон жил гар утас
хэрэглэсэн хүмүүст
үргүйдэл үүсэх магадлал
өндөр болох нь хөгжингүй
орнуудад нэгэнт ил болсон
зүйл билээ. Энэ бол зөвхөн
температур нэмэгдэхээс
үүдсэн муу тал нь.
Хүний зүрхний булчингуудад
цахилгаан цэнэг буюу нэмэх
хасах цэнэгийн үйлчлэлээр
тасралтгүй жигд ажилдаг.
Гар утасны ялгаруулсан
цахилгаан соронзон
долгионы тогтмол үйлчлэл
(байнга хэрэглэвэл) хэдий
зүрхний ажилгаанд үзүүлэх
нөлөөлөл нь өчүүхэн ч гэсэн
тогтмол хэрэглэсэн
тохиолдолд бусад муу
зуршлуудтай хавсран та
бидний цохилдог ганцыг там
руу аваачих цагийг нь
хурдасгадаг болохыг
зүрхний акулууд (usa doctor - 2006
оны time сэтгүүлийн дугаар
дээрээс уншсанаар) хэлээд
зарлаад улиг болсон байх
юм.
Б.Батбилэг
Хуваалцах:
Шинэ мэдээ
- Гар утасны хэмжээтэй проектр
- Google зурагт
- Өндөр нягтаршилтай 3D нөтбүүк
- Бодлоо нуух аргагүй боллоо
- Хамгийн жижиг DSLR
- Notebook, Laptop 2-ын ялгаа
- Chrome OS Tablet удахгүй гарах нь…
- Электрон бараагаа санамсаргүй норгосон үед хэрхэн хатаах вэ?
- Таны Flash Drive юу юугүй л дүүрчээд байна уу?
- 3D бол ирээдүй

