Share/Bookmark



Даяар.MN

Apple-аас гаргасан iPad гэж юу вэ?  

Apple компаний IРod, IРod Touch, IPhone-ийн дараа гаргаж буй цоо шинэ бүтээгдэхүүн бол IРad юм. IРad нь интернэтэд холбогддог, имэйл хялбар аргаар ашигладаг, сонирхолтой зүйлсийг агуулсан том, мэдрэгч дэлгэц бүхий эд юм. IРad нь барагцаагаар 140000 үйлдэлтэй гэнэ. Тэдгээрээс хэдийг нь л дор дурдвал:

 

Safari

Сафари нь мозилла шиг нэгэн төрлийн интернэт браyзер юм. Босоо хөндлөн алинаар нь ч уншсан харагдац, хэмжээ нь хэвэндээ байна. Интернэтээр аялахад та зөвхөн хуруугаараа л дээш нь доош нь гүйлгэх болохоор тун хялбар нөхцлийг бүрдүүлсэн байна. Бүх нээсэн хуудаснууд thumbnail буюу жижиг цонх хэлбэрээр харагдах нь нэг хуудаснаас нөгөөд шилжихэд амар болгожээ.

 

Мэйл
Мэйл нь санаанд оромгүй шийдэлтэй болжээ. IРad-аа хөндлөн харуулахад 2 хэсэгт хуваагдана. Нэг хэсэгт нь ирсэн мэйлнүүд, хажууд нь ирсэн мэссэжнүүд гарна.

IРad-аа босоо болгоход мэйл нээгдэнэ. Мэйл бичих, усгах гээд л бүх тохиргоо нь байгаа. Хэрэв мэйлэнд зураг хавсарч ирсэн бол мэйлийн баруун талд гарна. Тэр зургаа та шууд хадгалах боломжтой. IРad-аар MobileMe, Yahoo! Mail, Gmail, Hotmail, and AOL гэх мэт бүх мэйлийин үйлчилгээг ашиглах боломжтой.

  

 

 

Зураг
Дэлгэцний нарийвчлал нь маш өндөр. Зургийн хэсэгтээ хүссэн тохиргоогоо хийж, шэйрлэж, албом үүсгэж болно. IРad-аа цэнэглэж байхдаа зурагнуудаа гүйлгэх горимд оруулаад бүтэн дэлгэцээр томруулаад тавьчихаж болно. Зургийг бүх л аргаар оруулж болно. Тухайлбал имэйлээр, камернаасаа гэх мэт.

Видео
Бүх л төрлийн видео, кино, дуу хөгжмийг өндөр чанартай дэлгэцээр үзнэ. iPad – аа хөндлөн болгоход автоматаар бүтэн дэлгэцээр харуулдаг. Хагас дэлгэцэнд харуулах эсвэл бүтэн дэлгэцээр үзэхийн тулд 2 товшиход л хангалттай юм байна.

Youtube
Мөн Youtube-ээс видеог дээд зэргээр цэвэрхэн үзэх боломжтой юм байна.

 

iPod
iPod-оос хүссэн дуугаа сонсож болно. Албом, төрөл жанр, дуу, хамтлаг дуучдаар нь ялгаж болно. Дуугаа та өндөр давтамжтай чанга яригч эсвэл утасгүй Bluetooth чихэвчээр сонсоно.

iTunes
Телевизийн хөтөлбөр, кино, дуу зэргийг үүгээр худалдан авч үздэг юм. Өндөр чанартай кино, мянга мянган дуунуудаас та үзэж сонголтоо хийгээд худалдаж авах боломжтой.

App store
iPad нь App store-оос 140,000-аад үйлдэл ажиллуулдаг. Наад зах нь тоглоом, ажлын програмууд зэрэг. Үүн дээр өнгөөр тодруулсан програмууд нь iPad-д зориулагдсан байдаг юм байна. Браузерийн баруун талд буй App store дээр дараад л хэрэгтэй програмаа худалдаж авах боломжтой.

iBooks
Үүгээр та ном худалдан авч уншиж болно. iBookstore дотроос бэст сэллэр болж буй номнуудаас сонголтоо хийгээд худалдаж авч болно. Ном авсан бол таны номын шүүгээнд хадгалагдах ба дуртай үедээ түүн дээрээ дараад л та номоо уншиж болно. Үг үсэг нь маш тод, өнгөний чанар сайн учраас уншихад хялбар байх ажээ.

Газрын зураг
iPad-тай байхад та төөрнө гэж үгүй. Гудамжны зэрэгт хүртэл нарийвчлан харуулах чадалтай. Гүүгл газрын зургийн тусламжтайгаар үүнийг хийжээ. Байгаа газраасаа хамгийн ойрын хоолны газар, ресторан зэргийг үүний тусламжтайгаар олох боломжтой юм байна.

Тэмдэглэл
Том дэлгэц, скрийн гар бүхий iPad дээрээ ямар ч тэмдэглэл бичсэн болно. Хөндлөнгөөр харуулбал бүх бичсэн тэмдэглэлийнхээ жагсаалтыг харна. Тухайн бичиж байгаа тэмдэглэл нь улаан тэмдэглэгээгээр ялгагддаг учир буцаад олоход амар байна.

 

Хуанли
Өдрөөр, 7 хоногоор, сараар төлөвлөгөөгөө гаргаж болох хуанлитай. Харагдац нь сараар болон өдрөөр байж болно. 2 хуанли ашиглаж болох болохоор гэр бүлийн, ажлын хуанлигаа тусад нь гаргаж болно.

Хүмүүсийн жагсаалт
Контактс нь хүмүүсийн нэр, утасны дугаар болон бусад хэрэгтэй мэдээллийг агуулдаг. Өмнөхөөс илүү нарийн болсон нь тухайн хүний хаягийг олъё гэвэл майп дээр дарахад л гэрийн хаяг нь газрын зураг дээр гарч ирэх аж.

Home Screen
Үүн дээр дарахад бүх нүүрэн дээр очно. Та хэрэгтэй програмуудаа нүүрэн дээрээ байрлуулж болно.

Spotlight Search
Энэхүү хайлт нь таны iPad доторх бүх юмнуудад нэгжлэг хийнэ. Мэйл, хүн, хуваарь, дуу шүлэг, тэмдэглэл зэргээс юуг ч хайсан олно. App Store-оос татсан програмыг хүртэл хайна. Тиймээс хайсан юмаа хэдхэн товшоод л олно доо.


 

 

Хуваалцах: