Share/Bookmark



Даяар.MN

Хор хэрэггүй Printer  

Green PrinterНогоон технологийн талаар томоохон улс гүрнүүд сүр болгон ярьдаг ч яг бодит ажил болгон хийдэг улс нь зөвхөн япон гээд хэлчихэд хилсдэхгүй. Саяхан японы нэгэн компани хор хэрэглэдэггүй хэвлэгч бүтээснээ танилцуулсан байна. Энэ нь бүр цаасанд ч хэмнэлттэй гэнэ.


Дэлхийн ойн сан хөмрөг багасаж буй үед цагаа олсон бүтээгдэхүүн гэж хэлж болмоор энэхүү PrePeat гэгч хэвлэгч нь цаасны оронд тусгай пластик цаас ашиглах бөгөөн түүн дээрээ өгөгдлийг хэвлэдэг байна. Ингээд дараагийн удаа тухайн цаасыг ахин ашиглахад тухайн цаасан дээр байсан хорыг цэвэрлэж хуримтлуулаад буцаагаад хэвлэх үйл ажиллагаандаа царцуулдаг байна.
Харамсалтай нь үнэ нь арай жаахан өндөр юм. PrePeat хэвлэгчийн үнэ ойролцоогоор $5500 доллар харин тусгай цаас нь $3.30 доллар юм байна.

 

Эх сурвалж: www.sanakae.com

 

Хуваалцах: