Share/Bookmark



Улаанбаатар таймс сонин

“Аpple”-ын цахим ном худалдаанд гарна  

Цахим номны үнэ хүмүүсийн төсөөлсөн шиг огцом өсөхгүй байх магадлалтай байна. “Apple” корпорацийн ирэх гурав, дөрөвдүгээр сард зах зээлд гаргахаар зэхэж байгаа iPod нэртэй цахим номыг интернэтээр дамжуулан худалдахаар зарласнаас хойш үнэ нь 9.99 ам.доллараас дээш өсөх нь тодорхой боллоо гэсэн мэдээлэл цацагдсан билээ. “Amazon”-ын өнгөрсөн жил гаргасан унших зориулалттай Kindle-ийн цахим номны үнэ 9.99 ам.доллар юм.
Гэвч хэвлэн нийтлэгчид үүнийг хэтэрхий бага үнэ учраас цаашид бизнесээ авч явахад хүндрэлтэй байна гэж тайлбарлажээ. Харин өнгөрсөн долоо хоногт “Apple” корпораци энэ асуудлаар хэвлэн нийтлэгчидтэй зөвшилцөхөөр уулзжээ.
Уулзалтын үр дүн ч эерэг гарч, “Apple” корпораци олон шилдэг зохиолыг хямдралтай үнээр зарахаар тохиролцож чадсан байна. “Apple” корпораци “Hachette Book Group”, “HarperCollins Publishers”, “Macmillan”, “Penguin Group”, “Simon & Schuster” гэсэн таван том хэвлэлийн компанитай тохиролцоонд хүрч, тэдэнд зарагдсан ном бүрийн 70 хувийг өгөхөөр тохиролцжээ.
iPod-ийн олонх цахим номны үнэ 12.99-14.99 ам.доллар байх гэнэ. Хэдийгээр “Amazon”-ны номын борлуулалт харьцангуй сайн байгаа ч тус компани өөрсдийн энэ бизнесийг алдагдалтай байгаа гэж тайлбарлаж байгаа. Учир нь тэд хэвлэлийн компанид зарагдсан ном тус бүрт зах зээл дээр худалдаалж байгаа үнийн талыг нь төлдөг байна.
Жишээлбэл, 26 ам.долларын үнэтэй хатуу хавтастай номыг худалдааллаа гэхэд 13 ам.долларыг тус хэвлэлийн компанид төлөх юм.

 

Хуваалцах: