Share/Bookmark



Даяар.MN

Принтерийн хороо хэрхэн сонгож авах вэ?  

Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсонтой хүмүүс санал нэгдэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил хэвлэгч, хувилагчид болон түүний сайн чанарын хоргүйгээр урагш явахгүй юм. Хэрэглэгч принтерийн хороо сонгож авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

 

* Хорны хайрцгийг харж шалгах. Оригинал хорны хайрцаг нь лац ломботой, бичиг, зураг нь тод өнгөтэй, чанартай хатуу хайрцаг байдаг бол хуурамч хорны хайрцаг нь лац ломбогүй, эсвэл бичиг, зураг нь бүдэг байх буюу өөр байх, мөн хайрцагны чанар муу байдаг.
* Картрижийн лацыг шалгах. Ихэнх оригинал хорны картридж нь хажуу тал дээрээ татаж авдаг туузан лацтай байдаг бөгөөд уг лацыг аваагүй нөхцөлд ашиглах боломжгүй байдаг. Зарим төрлийн хорны ийм лац нь туузан биш хугалж авдаг хуванцар чих хэлбэртэй байдаг. Мөн зарим төрлийн хор нь соронзон булаа гэрлийн нөлөөнөөс хамгаалсан нэмэлт лацтай байдаг болно.
* Гэрэл дамжуулагч бул буюу OPCD (Organic Photo Conductor Drum)-ын өнгийг шалгах. Оригинал хорны гэрэл дамжуулагч бул нь ихэвчлэн хөхөлбөр ногоон, улаан хүрэн өнгөтэй байдаг. Дууриамал хорны булны өнгийг сайн ажиглавал оригинал хорны булны өнгөнөөс бага зэрэг ялгаатай нь мэдрэгдэх болно.
* Бүх төрлийн хор гэрэл нэвтрүүлдэггүй ихэвчлэн хар өнгийн гялгар ууттай байдаг. Мөн зарим сүүлийн үеийн хорнууд тунгалаг өнгийн агаартай уут (air bag)-тай байдаг. Тэдгээр гялгар уутны чанар, наалт зэргийг шалгаж бас болно. Дууриамал хорны уут нь стандартын бус наалттай, цоорхой, чанар муутай байдаг.
* Хорны хайрцаг, гялгар уут зэрэгт нунтаг хор асгарсан эсэхийг шалгах. Чанар муутай хорнууд тээвэрлэлтийн явцад асгарах тохиолдол байдаг.
* Мэдээжийн хэрэг оригинал хор үнээрээ ялгагдаж байдаг. Гэхдээ зарим төрлийн дууриамал хор оригинал хортой адил үнээр зарагдаж байдгийг анхаараарай.
* Эцэст нь зөвлөхөд та принтерийн хороо баталгаатай, найдвартай, мэргэжлийн нийлүүлэгчээс сонгож авах хэрэгтэй.

Учир нь чанарын баталгаагүй муу хор хэрэглэснээс болж таны хэвлэгч, хувилагчийн эд ангиуд бохирдох, хэвлэлтийн чанарыг муутгах, улмаар тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг богиносгох буюу эвдэлдэг. Мөн хэвлэгчийн булнуудыг бохирдуулснаас цаасаа үрчийлгэх, эсвэл цаасыг гацаадаг. Хэвлэгч, хувилагчид учирч буй эдгээр гэмтлүүд нь харьцангуй өндөр үнээр засагддаг учир чанарын баталгаатай бүтээгдэхүүн сонгох нь таныг эдгээр эрсдлүүдээс хамгаалах болно. Өнөөгийн байдлаар 3 төрлийн хор манай дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байна.


1.Оригинал хор буюу OEM cartridge (Original equipment manufacturer€™s cartridge)
Албан ёсны үйлдвэрлэгчдээс зах зээлд нийлүүлдэг хорнууд үүнд багтдаг. Тухайлбал, HP, Samsung, Okidata, Xerox, Lexmark гэх мэт. Энэ төрлийн хорнууд харьцангуй өндөр үнэтэй боловч чанартай, баталгаатай байдаг.
2.Дахин боловсруулсан хор буюу Remanufactured cartridge
Хэрэглэгдсэн хорны шаардлагатай эд ангиудыг (OPC Drum, Mag Roller, Blade) солин дахин үйлдвэрлэсэн хор. OEM хортой харьцуулбал 20-30 хувийн хямд боловч түүнийг оригинал хорноос ялгахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Энэ төрлийн хорнууд нь стандартын дагуу хайрцган дээрээ Remanufactured (Recycled) гэсэн тэмдэглэгээтэй байх ёстой байдаг ч гэсэн манай улсад орж ирж байгаа энэ төрлийн хорнуудын ихэнх нь уг тэмдэглэгээг хийгээгүй байдаг.
3.Оригинал биш буюу дууриамал хор(NonOriginal)
Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн хор. Үнийн хувьд маш хямдхан боловч баталгаагүй хор. Ихэвчлэн БНХАУ улсаас орж ирдэг. Дахин боловсруулсан болон цэнэглэсэн хорнууд ихэвчлэн HP брэндээр монголд худалдаалагддаг бөгөөд энэ нь хууль бус юм.

 

Манай компани бүх төрлийн лазер хэвлэгч, хувилагчид зориулагдсан дараах брэндүүдийн Оригинал хор буюу OEM cartridge-уудыг зах зээлд нийлүүлж байна.

* HP
* Xerox
* Canon
* ТОД
* Duplex
* Olivette

 

Бид зах зээлийн эрэлт хэрэгцээ, онцлогийг судалж үзсэний үндсэн дээр бид өөрийн нэрийн ТОД брэнд лазер хэвлэгчийн хорыг Монголын зах зээлд 2005 оноос эхлэн амжилттай нэвтрүүлээд байна. Тус брэнд бүтээгдэхүүн нь албан ёсны үйлдвэрлэгчид тусгай захиалгын дагуу үйлдвэрлэгдсэн учир чанарын баталгаатай, найдвартай, харьцангуй хямд үнэтэй юм.

 

www.arvisys.com

 

Хуваалцах: