• Нью Соник ХХК нь 2004 оны 6-р сард байгуулагдсан бөгөөд компьютерийн худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явүүлж байна. Тус компани нь энэ чиглэлээр бэлтгэгдсэн 10 аад жилийн ажлын туршлагатай боловсон хүчнээр хангагдсан ба дэлхийд алдартай Lenovo группын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор оруулж ирлээ.

     

    Lenovo групп(Legend group) нь анх 1984 онд байгуулагдахдаа бүх төрлийн компьютер, notebook, гар утас, сервер, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Хятадын компьютерийн бизнесийн тэргүүлэх компани болтлоо хөгжиж Ази, Номхон далайн бүсийн орнуудын /Японоос бусад/ зах зээлийн 12,6 хувийг эзэлж чадсан. Өдгөө 10 сая илүү хүн Lenovo гийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Lenovo - гийн салбарууд нь АНУ, Их Британи, Нидерланд, Франц, Герман, Испани, Австри улсуудад үйл ажиллагаагаа явуулдаг.

     

    2004 оны 12-р сарын 07-нд персонал компьютерийн тэргүүлэгч IBM- тай PC- ийн худалдаа, үйлчилгээ, санхүүгийн хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний стратегийн төлөвлөгөөнд IBM-ын “Think” брэндийн notebook-ийн борлуулах албан ёсны эрх(franchise)ийг Lenovo- гийн Хятад болон Азийн зах зээлд олж авсан нэр хүнд, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн чанартай хослуулан бүтээгдэхүүний шинэ технологийг нэвтрүүлэн, борлуулах ажлыг дэлхийн 160 орныг хамарсан персонал компьютерийн борлуулалтын сүлжээгээр дамжуулан зохион байгуулахаар тусгажээ. Өнөөдөр Lenovo нь IBM-тай хамтран дэлхийн персонал компьютерийн зах зээлийг эзлэх гуравдагч том компани нэг болтлоо өргөжиж, жилийн орлого нь 12 тэрбум ам.доллар хүрээд байна.



Буцах