• Эрхэм зорилго:

    Бид үйлчлүүлэгчийнхээ байнгын түнш нь байж шинэлэг хэрэгцээнд нь тохирсон, чанартай барааг цогцоор нь хурдтай хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгасан салбартаа тэргүүлэгч компани байна.

    Бидний уриа: Хөгжил амжилтаас, амжилт биднээс

    2003 оны 10-р сард “Саммит компьютер технологи” нэртэй ХХК байгуулагдан өөрийн байранд “PC MALL Computer shop” нэртэй дэлгүүр нээж үйл ажиллагаагаа өргөтгөн одоогоор 3 салбар дэлгүүртэй дөч орчим ажиллагсадтайгаар ажил үйлчилгээ явуулж байна. Бид хэрэглэгчиддээ цогц үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.

    Компьютерийн тоног төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгслийг Сингапур, Гонконг, Тайвань, БНХАУ, Европын холбоо, ОХУ-с импортоор оруулж ирдэг бөгөөд 2003 оны 1-р сараас Солонгос улсын “LG” пүүсийн брэндийнн компьютерийг БНХАУ дахь салбар үйлдвэрээс ,2004 оны 1-р сараас Гонконгийн “Ү2К” компанитай хамтран дэлхийд алдартай Toshiba, NEC, Sony, IBM, брэндийнн NOTEBOOK компьютерийн төрөлжсөн худалдааг амжилттай зохион байгуулан явуулж байна.



Буцах