-
Ньютел ХХК нь Монголын үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд дундаа тэргүүлэгч борлуулалтын сүлжээний компани юм. Ньютел компани 2000 онд байгуулагдсан бөгөөд анх 16 ажиллагсадтай үйлчилгээний төв, 2 салбартайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани өнөөдөр 300 гаруй ажиллагсадтай, Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний ТЕДИ төв, УБ хот болон орон нутагт 49 үндсэн салбар, 9000 гаруй гэрээт борлуулалтын цэгээр 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр Монгол улсын хэмжээнд 800.000 гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОПЕРАТОР" компани юм.
Эрхэм зорилго:
НьюТел компани нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар өөрийн хөгжлийг тодорхойлогч компани байна.
Хэтийн зорилго:
НьюТел нь 2015 он гэхэд компанийн үндсэн оролцогчдын /Stakeholders/ ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалсан Азийн үйлчилгээний салбар дахь шилдэг компаниудын эгнээнд багтана.
Гол үнэ цэнэ:
- Хэрэглэгчийн дээдлэл
- Багийн ажиллагаа
- Мэргэжлийн бүтээлч хандлага
- Хариуцлагатай байдал
Буцах


