• Топика ХХК-ийг мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн 20-иод жил ажилласан дадлага туршлага дээрээ үндэслэн, Мэдээлэл Холбоо ба Үйлдвэрлэлийн Автоматчилалын тэргүүлэх технологийг эх орондоо нэвтрүүлэх зорилготойгоор электроник болон мэдээллийн системийн инженер мэргэжилтнүүд  хамтран 2005 онд үүсгэн байгуулсан.


    Байгуулагдсанаасаа хойш Мэдээллийн технологийн 30 гаруй томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэж, 2008 оны 1-р сараас өрх гэр, байгууллагын хэрэгцээнд зориулсан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.


    Өнөөдөр бид компьютер, сүлжээний тоног төхөөрөмжийн худалдаа, интернэт холболтын үйлчилгээнээс гадна хэрэглэгчийн захиалгаар мэдээллийн өндөр хурдны, өгөгдлийн хамгаалалттай VPN(виртуаль оффис) систем, мэдээлэл холбооны холимог дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматчилсан дэд бүтэц, тусгай зориулалтын өндөр үзүүлэлттэй удирдлагын электрон тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх ажлуудыг хэрэглэгчиддээ хүргэж байна.

     



Буцах